УИХ-ын чуулганаар яг одоо төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. Ерөнхийлөгчийн хоригтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын нэгдсэн чуулганд оролцож гишүүдийн асуусан асуултад хариулт, тайлбар өгч байна. Ерөнхийлөгч Х.Баттулга “Хүүхдийн мөнгөнөөс бусад бүх халамжаас татгалзах хэрэгтэй. Харамсч байна. 55 тэрбум төгрөг их мөнгө. Энэ мөнгөөр ажлын байр нэмж, цэцэрлэг барих хэрэгтэй шүү дээ. Гэр хорооллоос сонгогдсон, хөдөө орон нутгаас сонгогдсон иргэд бүгд л мэдэж байгаа шүү дээ. Бизнесийн салбараас олон УИх-ын гишүүн байгаа. Гэвч тэдний зарим нь улсынхаа биш өөрийн компанийн эрх ашгийг боддог.Тавантолгойг үнэгүй авах гэж оролдсон бүлэглэл дахиад босоод ирлээ. УИХ-ын дэд даргын томилгоогоо эргэж хараач, МАН-ынхаан” хэмээн хэллээ.
Х.Баттулга: Харамсч байна
2017-11-09 11:05:00