8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Г.Шийлэгдамбыг яллагдагчаар татаж Б.Батзаяаг дахин баривчилсан өдөр

2015-11-18 18:15:00

Chuhal.mn сайт өдрийн болсон үйл явдлыг “Монголын нэг өдөр” булангаараа тоймлон хүргэж байгаа.  Өнөөдөр улс төрийн хувьд нэлээд бужигнаантай өдөр болж өнгөрсөн юм. Ялангуяа МАХН-ын нэг багана болсон Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба авилгын хэрэгт холбогдуулан шалгагдаад байгаа. Тэгвэл түүнийг баривчлах хугацааг дахин сунгасан  явдал байлаа. Мөн УИХ-ын гишүүн Х.Баттулгын баруун гар гэгддэг Б.Батзаяаг өнгөрсөн долоо хоногт батлан даалтад гараад байсан боловч өнөөдөр дахин баривчилсан юм. Улс төрийн хувьд бужигнаантай, халуухан  байсан бол  нийгмийг цочирдуулсан хэрэг нийслэлд дахин гарлаа. Тухайлбал манайд барuгдаж байгаа барилгууд аюулгүй ажиллагааны дүрэм баримтлаагүйгээс болж нэлээдгүй олон хүн нас бардаг. Тэгвэл өнөөдөр мөн энэ төрлийн хэрэг дахин гарсан юм.

 


“Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг дахин баривчлав

Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг өнгөрсөн сарын 30-нд баривчилж хорьсон.  Гэвч Б.Батзаяаг энэ сарын 13-нд  батлан даалтаар гаргасан боловч хэргийг шалгаж буй прокурор Б.Батзаяаг батлан даалтад гаргасанд шүүхэд гомдол гаргасан юм. Ингээд прокурорын гомдлыг хэлэлцэх шүүх хурал болж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч М.Алдар шийдвэрээ гарган Б.Батзаяа болон түүнтэй хамт шалгагдаж буй Өмнөд Солонгосын “Самсунг С&Т” компанийн захирал Ли Жон Гёл нарыг үргэлжлүүлэн хорихоор болсон. 

Г.Шийлэгдамбыг ялагчдагчаар татав

-Мөн үүнтэй зэрэгцэн авилгын хэрэгт холбогдоод буй эрүүл мэнд, спортын яамны сайд Г.Шийлэгдамбыг ялагчдагчаар татаж хорих хугацааг сунгасан явдал байлаа. Тодруулбал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатын шүүхээс Г.Шийлэгдамбыг яллагдагчаар татаж, цагдан хорих хугацааг хоёр сараар сунгах шийдвэрийг гаргалаа. Түүнийг цагдан хорих хугацаа өнөөдөр дууссан ч яллагдагчаар татаж, үргэлжлүүлэн хорих АТГ-ын прокурорт хүргүүлсэн хүсэлт ёсоор шийдэгджээ. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж, авлига хээл хахууль авсан хэрэгт сэжиглэн шалгаж байгаа юм. Өмгөөлөгч нь түүнийг эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гаргах хүсэлт тавьсан ч хүлээж аваагүй байна.


Сонгуулийн сурталчилгааг сониноор явуулахыг хориглосон хууль хэлэлцэнэ

Сонгуулийн сурталчилгааг сониноор явуулахыг хориглосон хууль хэлэлцэнэ гэсэн мэдээлэл явсан мэргэжил нэгт нөхдийн минь эгдүүг хүргээд авсан юм. Сонгуулийн сурталчилгааг Р.Бурмаа гишүүн боловсруулсан бөгөөд уг хуульд сурталчилгааг радио, телевиз, цахим вэб сайт, тараах материалаар явуулж болно гэж заажээ. Ингэхдээ зөвхөн сонин хэвлэлийг орхигдуулсан байна. Уг заалтаас харахад сонгуулийн сурталчилгааг сониноор явуулж болно, болохгүйг тодорхой заагаагүй байгаа юм. Тэгвэл хуулийн төслийн 71.5 дахь зүйл заалтаар хуульд зааснаас өөр арга хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглоно гэсэн байна. Энэ нь эхэнд заасанчлан радио, телевиз, цахим, тараах материалаас өөрөөр сонгуулийн сурталчилгаа хийхийг хуулиар зөвшөөрөхгүй гэсэн үг.

Бусад үйл явдал

ХУД-ийн XV хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 600 автомашины нийтийн зогсоолын барилгад энэ сарын 17-ны 04:00 цагийн орчимд осол болсны улмаас 54 настай, эрэгтэй М амиа алдсан харамсалтай үйл явдал боллоо. Түүнчлэн "Буянт ухаа-1" хорооллын 728 дугаар байранд гал гарчээ.Гал унтраах ангийнхан шуурхай ажиллаж галыг унтраасан байна. Эх  сурвалжийн мэдээлж буйгаар тус байрны гаражийн хэсэгт гал гарсан бөгөөд гаражинд хураалттай байсан гэр шатсан байна. Галын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment