Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дөрөвдүгээр чуулган болж, холбооны тэргүүнээ сонголоо. Өчигдөр орой санал хураалт 18 цагийн орчимд болж УИХ-ын гишүүн С.Одонтуяа 13 төлөөлөгчийн саналаар Боловсролын дэд сайд асан Б.Ургамалцэцэгээс илүү санал авсан ч сонгуулийн дүн маргаан дагуулсан.Харин дахин санал хураалтын дүн гарч УИХ-ын гишүүн С.Одонтуяа төлөөлөгчдийн олонхийн санал авч Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоог тэргүүлэхээр болсон байна.