Мароккын Вант Улсын Марракеш хотноо өнөөдөр эхэлж буй “Дэлхийн бодлого” хуралдаанд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж уригджээ. Тэрбээр уг хурлын аюулгүй байдал, ирээдүйн технологи, эрчим хүч, ус болон байгаль орчны асуудлаарх хурлуудад оролцох юм байна.
Арав дахь удаагаа болж буй энэ хуралд дэлхийн олон орноос 200 гаруй бодлого тодорхойлогч, судлаач, эрдэмтэд энэ сарын 5-н хүртэл чуулах юм.