8o
Улаанбаатар хот
mobile menu

Ким Жон Намын хүүг хөнөөхөөр Хойд Солонгосоос ирсэн долоон хүнийг саатуулжээ

2017-11-03 10:00:00

Хойд Солонгосын Ерөнхийлөгч Ким Чен Уны ах Ким Жон Намын амь насыг хөнөөсөн хэргийн дуулиан намжиж амжаагүй байхад түүний хүү Ким Хан Солын амийг хөнөөх гэж оролдсон байна. Пхеньяанаас ирсэн долоон алуурчныг Хятадын тал хил дээрээ сатуулсан байна.  Тэдний тавыг нь буцааж, хоёрыг нь саатуулан мөрдөн байцааж байгаа талаар  Өмнөд Солонгосын Жүнан Илбо сонинд мэдээлжээ. 

Зарим хүмүүс Ким Чен Уныг ахыгаа захиалгаар хөнөөсөн байж болзошгүй гэж үздэг. Мөн өөр нэгэн таамаглал нь  түүнийг Хятадууд Хойд Солонгосын дараагийн удирдагчаар бэлдэж байсан тул амийг нь бүрэлгэсэн гэх яриа байв. Ямартай ч 22 настай Ким Хан Солыг одоо Хойд Солонгосыг 70 орчим жил удирдаж байгаа Кимийн гэр бүлийнхний нэг боломжит угсаа залгамжлагч гэж үздэг аж. 

Ким Хан Сол эцгийнхээ үхлийн дараа YouTube сүлжээнд өөрийн мэдэгдлийг тараахдаа Хойд Солонгосын удирдагчийг “дарангуйлагч” гэж нэрлэж байсан удаатай. Одоогоор Ким Жон Намын гэр бүлийнхэн Макаод Хятадын тусгай хамгаалалтанд амьдардаг байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment