
Насанд хүрээгүй иргэнийг шүүх эмнэлгийн үзлэг, шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулахаар боллоо. Хууль зүй, дотоод хэрэг, Эрүүл мэнд, Сангийн сайдын 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/263 А/406 А/321 дугаартай тушаалаар “Шүүх эмнэлгийн төлбөрт үйлчилгээний журам”-д нэмэлт өөрчлөлт оруулснаар ийнхүү бага насны хүүхдүүд болон амьдралын баталгаажих түвшинээс доогуур насанд хүрээгүй иргэд хорооны тодорхойлолт авчралгүйгээр яаралтай үзлэг, шинжилгээнд хамрагдах нөхцөл бүрджээ.



