Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас манай улс жилд дунджаар 160 гаруй мянган тонн мах экспортлох боломжтой гэсэн тооцоог гаргажээ.
Улсын хэмжээнд өнгөрсөн оны байдлаар нийт малын тоо 61.5 сая толгойд хүрч, үүнээс 85 орчим хувийг бог мал эзэлжээ. Мөн оны үед 9.2 мянган тонн мах, махан бүтээгдэхүүнийг ОХУ, БНХАУ-руу экспортолсон байэа. Хөрш орнуудын зах зээлийн эрэлт бод малын мах байдаг бөгөөд нийт малын 85 орчим хувийг бог мал эзэлдэг учираас хонь, ямааны махыг гуравдагч орнуудад экспортлох нөөц бололцоо байгааг салбарынхан онцлов.
Дотоодын нийт бүтээгдэхүүний 18.8 хувийг хөдөө аж ахуйн салбар үйлдвэрлэж үүний 84.9 хувь нь мал аж ахуйн салбарт ноогдож байгаа аж. Түүнчлэн манай орны нийт ажиллах хүчний 36 хувь нь хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй бөгөөд нийт ажиллагсдын 94.3 хувь буюу 170 мянган өрхийн 364.4 мянган хүний амьжиргаа шууд хамааралтай юм. ХХААХҮ-ийн салбар ДНБ-ийн 40 гаруй хувь, ажиллах хүчний 64 хувийг хангадаг аж.