Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг яг одоо УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж үг хэлж байна. Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд үг хэллээ. Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд "Ерөнхийлөгч шинэ ЗГ-т аборт хийж эхэллээ. Хоригоор битгий улс орныг хорло" хэмээн хэллээ. Харин Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд Үндсэн хуулиа сайн уншиж танилцахыг түүнд зөвлөв.