Швейцарийн ашгийн бус сангийн саяхан явуулсан судалгааны тайланд дурдсанаар дэлхийн улс орны эмэгтэйчүүд эрчүүдтэй ижил хэмжээний цалин авдаг болохын тулд 217 жил хүлээх шаардлагатай гэнэ. Энэ нь нийгэмд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хүйсийн тэгш байдлыг арилгахад судлаачдын тооцоолж байснаас даруй хагас зуун жилээр урт хугацаа аж.
Их Британийн “Гардиан” сонинд энэ талаар мэдээлэхдээ тус сангийн Боловсрол, хүйсийн эрх тэгш байдлыг хариуцсан газрын тэргүүн Заадиа Захидын хэлсэн үгийг иш татсан байна. Тэр хэлэхдээ 2017 онд хүйсийн эрх тэгш байдлыг хангахад мэдэгдэхүйц ахиц дэвшил гарсангүй гэжээ. Үүний тулд улс орнуудын холбогдох байгууллагууд дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй юм байна.