Увс аймгийн Засаг дарга Д.Батсайханыг албан тушаалаасаа огцрохыг шаардаж түүний орлогчоор ажиллаж байсан Ц.Батболд өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд иргэдийн төлөөлөлтэй хамтран мэдээлэл хийлээ. Тэд энэ сарын 7-нд тайван жагсаал хийхээр болсон байна. Улаангомбо суманд зохион байгуулах уг жагсаалд аймгийн төвийн иргэдээс гадна 16 сум, 150 багийн иргэдийн төлөөлөл оролцохоо мэдэгдээд байгаа аж.
Аймгийн Засаг дарга Д.Батсайхан нь өнгөрсөн жил гаруйн хугацаанд сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлээгүй, баяр наадамд их хэмжээний мөнгө үрж тансагладаг хэмээн иргэд үзэж эсэргүүцлээ илэрхийлээд байгаа юм байна.