Нийгэм улс төрийн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэхэд бэлэн боллоо. Энэ өдөр нийгэм, улс төр, урлаг, спортын амьдралд өрнөсөн онцлох үйл явдын нэг нь Ерөнхийлөгч Х.Баттулга ОУХМ Д.Сумъяаг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагнасан билээ. Улс төрийн хүрээнд Засгийн газар ТЕГ-ын дарга Б.Хурцыг БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдаар томилох шийдвэрийг Засгийн газар гаргажээ. Эл албан тушаалыг хашиж байсан Элчин сайд Б.Ганболдыг эгүүлэн татахаар болжээ. Ингээд энэ өдрийн тоймоо хүлээн авна уу.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж олимпийн мөнгөн медаль, дэлхийн аварга, жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин Д.Сумъяад хөдөлмөрийн баатар цол олголоо. Мөн дэлхийн аварганы мөнгөн медальт, жүдо бөхийн үндэсний шигээ багийн тамирчин Г.Одбаярт гавьяат тамирчин цол олголоо. Тэдний шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн ордонд гардуулан өгөв.
Өнөөдөр МАХН-ын Бага хурлын гишүүд шуурхай хэвлэлийн хурал зарлаж, мэдээлэл хийв. Тус хурлын гишүүд өнгөрсөн 10 дугаар сарын 23-ны өдөр намын дарга Н.Энхбаярт болон Гүйцэтгэх зөвлөлдөө зургаан зүйл бүхий шаардлага хүргүүлсэн байна. Тус шаардлагынхаа хариуг авах гэсэн боловч, МАХН-ын дарга Н.Энхбаяр “Та нар юу юм бэ. Юу ч биш юмнууд зайлцгаа” хэмээн хөөсөн төдийгүй МАХН-ын Тамгын газрын дарга Н.Уламбаяр настай гишүүнээ зодож танхайрсан байна.
Засгийн газрын хуралдаанаас өнөөдөр Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Б.Ганболдыг эгүүлэн татаж, түүний оронд Батын Хурцыг томилуулах тухай саналыг хэлэлцэн, дэмжжээ. Улмаар энэ саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болсон байна.
Бусад үйл явдлыг нэг өгүүлбэрээр хүргэж байна.
- АНУ-ын элчин сайдыг “Цэргийн хамтын ажиллагааны” медалиар шагналаа
- Зэрлэг амьтдын нүүдэллэдэг зүйлийг хамгаалах тухай буюу Боннын конвенцод мазаалай, тахь, хээрийг бүргэдийг бүртгэлээ
- Ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн сурагчдын амралт энэ сарын 3-9-нд амарна.
- Бага насны хүүхдийг хүчирхийлэхийг завдсан олны танил эрхэм Соёлын гавьяат зүтгэлтэн, олон улсын сэтгүүлч, яруу найрагч, доктор Бизъяагийн Дашзэвэг гэдэг ньтодорхой болжээ
- "Үндэсний өгөх өдөр"-ийг найм дахь жилдээ тэмдэглэж байна
- Онцгой байдлын албанаас үүрэг гүйцэтгэж байгаа Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах салбарын усчин аврагч, ахлагч Б.Гантулга нь 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Бентью хот дахь Дотоодын дүрвэгсдийн хуаранд үүссэн гэнэтийн бүлэглэлийн халдлагыг хүч хэрэглэх дүрмийн дагуу шийдвэртэй арга хэмжээ авч НҮБ-ын мандатад заагдсан албан үүргээ үлгэр жишээчээр биелүүлжээ.
- Татварын ерөнхий газраас оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтыг танилцууллаа.
- Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс "Чээж" гэх үгийг “цээж” гэж бичих шийдвэрийг албан ёсоор гаргаагүй гэв.
- Гэр хорооллын айл өрхүүдийн хэрэглэсэн цахилгааны шөнийн тарифыг өнөөдрөөс эхлэн 50-100 хувь хөнгөлж байна.