УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Монгол улсад мөнгө хүүлэх хэмжээг 20 хувиас хэтрэхгүй байхаар хууль санаачлан ажиллахаа мэдэгдсэн. Манайд өнөөдөр банк, банк бус санхүүгийн байгууллага болон ломбардаар үйлчлүүлж үзээгүй хүн гэж бараг л байхгүй. Гэтэл хүү нь маш өндөр. Арилжааны банкууд жилийн 25-30%, банк бус санхүүгийн байгууллагууд жилийн 25-60%, харин ломбардууд 55-96 хүртэлх хувиар мөнгөө хүүлж, ядарсан иргэдийг туйлдуулж байна. Харин Ж.Энхбаяр гишүүн үүнийг соргогоор мэдэрч, хэт даварсан мөнгө хүүлэгчдэд хуулийн цензур тавихаар ажиллаж эхэлсэн нь энэ. Өнөөдөр иргэдийн бодит орлогоос өндөр хүүгээр "зулгааж" байгааг хуулиар цэгцлээд өгвөл цалин тэтгэвэр нэмж төсөвт ачаалал үүсгэхээс илүү үр дүнтэй иргэдэд өгөөжтэй ажил болно. Зах зээлийн өрсөлдөөний зарчмаар арилжааны банкуудын хүү ч буурч, нэг оронтой тоо руу орох боломжтой гэж эдийн засагчид үнэлж байна.
Ж.Энхбаяр гишүүн зээлийн дээд хүүг 20% болгоно
2017-11-01 14:09:16