8o
Улаанбаатар хот
mobile menu

Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр амралын өдөр тохиож байна

2017-11-01 09:57:15

Их Эзэн Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр” энэ сарын 19-нд буюу ням гаригт тохиож байна. Иймд Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар уг амралтын өдрийг ажлын өдөрт шилжүүлэх эсэхийг хэлэлцүүлж магадгүй аж. 

Монгол Улсын "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай" хуулийн 4 дүгээр зүйлийн 1.8-д жил бүрийн Өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдрийг Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр” хэмээн тэмдэглэж байхаар заасан бөгөөд  бүх нийтийн амралтын өдөр байдаг.  

“Монгол бахархлын өдөр”-өөр  Монгол, Хятадын авто замын хилийн боомтууд ажиллахгүй.  “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу хилийн боомтууд амардаг. Энэ өдрийг тохиолдуулан жил бүр  улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай. 

Өнгөрсөн жил Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Г.Ариунбаатар “Чингис хаан” одонгоор шагнагдсан. Харин энэ жил хэн уг шагналыг авах нь одоогоор олон нийтэд тодорхой болоогүй байгаа юм. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
malnuudaa
taarch baigaa bol tegeed l ter biz, zaaval naash tsaash ni shiljuuleed amarch yah geed baigaa durakuud ve???
2017/11/02 202.9.43.90
тэнэгт
тийм юм байдаггүй.
2017/11/01 66.181.179.78
Цнд
Чингис богдыг энэ өдөр төрсөн хэн хэлсэн юмболдоо. Арай нөгөө элбэгдорж. Мэдэж байсан байхаа
2017/11/01 66.181.160.98
turiin alban khaagch
amarmaar l bna shuu ymar tsalin nemekh bish khuvalzuud ideed duusakh ym chin
2017/11/01 183.177.98.182
ZOCHIN
1. АМРАЛЫН өдөр гэж ямар өдөр байнаа сэтгүүлчээ. 2. Ням гарагт таарсан баярын өдрийг шилжүүлэх хэрэг байна уу. Зөндөө л амарч байгаа ш дээ.
2017/11/01 202.21.118.174
Zo
Bayriin odor amraltiin odor bgaa l biz yamar sonin zasag ve baaxan arxi uuna biznaiz
2017/11/01 125.128.134.54
ХЫ
НАМАРЫН АДАГ САР ДУУСААГҮЙ Л БАЙГАА ЮМСАН
2017/11/01 203.91.115.43
aaaa
Amraltiin udruuruu l bna bizde. Ediin zasag hyamrtalai bha ajillaj baij l hugjinushdee. uls oron
2017/11/01 49.0.140.65
  • Recent
  • Most Read
  • Most Comment