УИХ-ын чуулган хуралдаж байна. Өнөөдрийн хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн төслийн зарчмын зөрүүтэй асуудлаар санал хураалт явууллаа. Үүний дараа 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл зэрэг асуудлыг хэлэлцэх юм. Харин Ерөнхийлөгчийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт тавьсан хоригийг хэлэлцэх боломжгүй аж. Учир нь энэ хоригийг Төсвийн болон Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэж байж УИХ-ын чуулганаар хэлэлцэх ёстой юм байна. Үдээс хойш Төсвийн байнгын хороо хуралдах сураг байна. Хурлаар “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаанаар хэлэлцэж магадгүй аж.
УИХ-ын чуулганаар Ерөнхийлөгчийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт тавьсан хоригийг хэлэлцэхгүй
2017-10-31 12:11:36