Хөдөлмөрийн Үндэсний Нам буюу "ХҮН" намын ээлжит бус Их хурал энэ өдрүүдэд болж байна. Тус намын өнөөдрийн хуралдааны үеэр намын дарга С.Боргил намын даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаж, намын даргад С.Ганбаатарыг санал болгосон байна. Ингээд С.Ганбаатар 98 хувийн саналаар ХҮН-ын даргаар сонгогджээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.
С.Ганбаатар 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ албан ёсоор мэдэгдлээ
2016-01-18 13:44:00