Өнөөдөр (2017.10.30) АТГ-ын олон нийтийн зөвлөлөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус зөвлөлд нийт 46 гомдол ирснээс хоёрт нь хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Гомдол мэдээллийн дийлэнх хувийг нь төмөр замтай холбоотой асуудал болон шинэ сайд нарын талаарх өргөдөл эзэлж байгаа аж.
Үндэснййаудутын газар Сангийн сайдаар томилогдсон Ч.Хүрэлбаатарыг утаагүй түлш үйлдвэрлэх нэрээр 14 тэрбум төгрөг “залгисан” болохыг нь тогтоожээ. Энэ талаар тус зөвлөлийн дарга Г.Баасан хэлэхдээ “Энэ ажлын тендерийг авсан хүн бол Ч.Хүрэлбаатарын ахынх нь ангийн хүүхэд гэсэн мэдээлэл бий. Энэ асуудал дээр эрүү үүсгэн шалгах ёстой гэж үзэж байна. Мөн цэцэрлэгийн эрхлэгч нар хүүхдүүдийн хоолны мөнгөнөөс хулгайлдаг болсон” гэсэн юм. Тэд сайд Ч.Хүрэлбаатарыг эл албан тушаалд тохирохгүй хэмээн үзэж байгаа юм байна