
Отгонтэнгэрт хайрханд 17 хүн осолдсон харамсалтай хэрэг өнгөрсөн амралтын өдөр гарсан. Өнгөрсөн долоо хоногт талийгаачдын цогцсыг ОБЕГ-ын эрлийн багийнхан олж, хотод нисдэг тэргээр авчирсан. Мөн талийгаачдын цогцосыг Шүүхийн шинжилгээний үндэсний төвд авчирч ар гэрийнхнээр нь таниулах ажиллагаа явуулсан. Харин өнөөдөр тэднийг нутаглуулж байгаа юм байна.



