Италийн шүүх 30 гаруй эмэгтэйд санаатайгаар ХДХВ тараасан эрд 24 жил хорих ялаар шийтгэлээ. Шүүх хурал түүнийг бусдыг үхэлд хүргэх зорилготой гэж үзсэн байна. Валентино Таллуто гэгч нягтлан бодогч эр 2006 онд ХДХВ-ийн халдвартай нь оношлогдсон цагаас хойш 53 бүсгүйтэй хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсон байна. Тэдний хамгийн залуу нь 14 настай охин гэнэ.
Тэрбээр нийгмийн сүлжээнд 'Hearty Style' хэмээх нууц нэрээр бүртгүүлж, хохирогчдоо олдог байсан бөгөөд бүсгүйчүүд түүнээс бэлгэвч хэрэглэхийг хүсэхэд нь харшилтай эсвэл саяхан ХДХВ-ийн сорил өгсөн гэж хариулдаг байсан аж. Түүнээс болж 30 гаруй эмэгтэй, дөрвөн эр мөн хүүхэд ХДХВ-аар халдварласан байна.
Валентиногийн ээж нь хар тамхинд донтогч, ХДХВ-ийн тээгч байсан бөгөөд дөрвөн настайд нь нас барсан болохыг нь хууль хяналтын байгууллага тогтоожээ.