ОБЕГ-аас Завхан аймгийн Отгон сумын Отгонтэнгэр ууланд авиралт хийж яваад цасан нурангид өртөн сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байгаа талаар мэдээлэл хийлээ. Өнөө өглөө эрлийн ажиллагааг 07:30 цагт нийт 89 алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр эхлүүлсэн. Цасны зузаан 3-5 метрийн гүнд хүрсэн, уулын цас дагтаршиж хатуурч, хунгарласан байгаа учир аврагчид цасыг ухаж эрлийн ажиллагаа явуулж байгаа талаар мэдээлэл өглөө. Хэвлэлийн хурлын төгсгөлд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг "10 цаг 05 минутад нэг хүний цогцос олдлоо гэсэн мэдээлэл ирлээ. Одоо хоёр иргэнийг хайх ажиллагаа явагдаж байна" гэсэн мэдээллийг өглөө.
Нэг иргэний цогцосыг дөнгөж сая оллоо
2017-10-25 10:43:11