АНУ-ын иргэн, гал сөнөөгч 41 настай Патрик Хардисон 2001 оны есдүгээр сард шатаж буй байшингаас нэг эмэгтэйг аврах гэж байхад гэнэт дээвэр нуржээ. Тэрбээр азаар амьд үлдсэн ч нүүрэндээ хүнд гэмтэл авч, нүүрнийх нь ихэнх арьс түлэгдсэн байна. Мэс заслын нийт зардал нэг сая ам. доллартой тэнцэх бөгөөд үүнийг Лангон анагаахын төв даахаар болжээ. Нүүр шилжүүлэн суулгах мэс засал Нью Йорк хотын “NYU Langone Medical Center”-д 26 цаг үргэлжилжээ.