
НӨАТ-ын урамшууллын хүрээнд 2017 оны есдүгээр сард хэвлэгдсэн төлбөрийн баримтын сугалаа өнөөдөр болно. Сугалааны супер шагналын дүн хуримтлагдсаар 500 сая төгрөгт хүрчээ. Мөн үндсэн сугалааны 100 сая, 20 сая, 4 сая, 500 мянга, 100 мянга, 20 мянган төгрөгийн азтанууд ч бас тодрох юм.



