8o
Улаанбаатар хот
mobile menu

Нийтийн тээвэрт тусгай замын автобус үйлчилнэ

2017-10-21 14:30:00

Нийтийн тээврийн салбарт удахгүй томоохон өөрчлөлт хийгдэх гэж байна. Энэ бол "Тусгай замын автобусны төсөл" юм. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцож буй нийт тээврийн хэрэгслийн нэг хүрэхгүй хувийг нийтийн тээврийн хэрэгсэл эзэлж байгаа ч нийт иргэдийн 60 гаруй хувь буюу өдөрт 700 мянга, жилд 284,9 сая зорчигчтээвэрлэж байна.

2014 оны байдлаар Монгол улсын хэмжээнд 736.2 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 62.1% нь буюу 441.8 мянгантээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод бүртгэгдэж,өдөрт200.0 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байгаа нь нийтийн тээврийн салбарын хувьд толгой өвтөгсөн асуудал болоод байна. Хэрэв энэ өсөлтийг сааруулах ямарваа арга хэмжээ авахгүй бол 2020 он гэхэд Улаанбаатар хотын нийттээврийн хэрэгслийн тоо 970.0 мянган хүрэх юм. Гэхдээ энэ өсөлт нийтийн тээврийн салбарт төдийлөн нөлөөлөхгүй учраас нийтийн тээврийн асуудал улам л хүндрэх төлөв байдал ажиглагдаж байна. Тэгвэл энэ хүндрэлээс гарах арга замыг дэлхийн олон оронд нэвтрүүлж, ашиглаж байгаа тусгай замын автобусыг нийтийн тээвэрт нэвтрүүлсэнээр зорчих хугацаа 20-40 хувь буурахаас гадна байршил тодорхойлохбүртгэл, хяналтын GPS систем бүрэн нэвтэрч, иргэдэд хямд өртөгтэй үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ энэ салбарт зарцуулж байгаа үргүй зардлууд хэд дахин буурна.Мөнхүрээлэн буй орчинд үзүүлж буйсөрөг нөлөө ч 70-80 хувиар буурна гэсэн урьдчилсан тооцоо байна.

"Тусгай замын автобусны төсөл"-ийг АХБ-аар дамжуулан БНХАУ-ын засгийн газраас техникийн туслалцаатайгаар, санхүүжүүлж нийтийн тээврийн салбарт хэрэгжүүлэх бөгөөд төслийн хүрээнд хотын босоо тэнхлэгтнийт 42,5 км замыг барьж байгуулах, 57 км замыг засварлах, 10 уулзварт өргөтгөлийн ажлууд хийгдэхээс гадна 146 тусгай замын автобус нийтийн тээврийн үйлчилгээнд оролцоно.

2023 он хүртэл хэрэгжих энэ төслийнхэрэгжилт, явцын талаар НИТХ-ын дарга С.Амарсайхан холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.Тэрээр нийтийн тээврийн салбарт олон шинэ хуудас нээх, аюулгүй тохь тухтай, ухаалаг систем нэвтрүүлэх энэ төслийн хэрэгжилтийг дэмжиж хамтарч ажиллахаа мэдэгдлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
tsog
bas yu gej shaaj 4 jilee avah gej bgaa bol doo
2017/10/21 103.57.92.124