8o
Улаанбаатар хот
mobile menu

Байгаль орчны газрынхан гурав дахь шонхроо байгальд нь тавилаа

2017-10-21 11:40:00

Есдүгээр сарын эхээр “Баянгол дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэр буюу төмөр замын арктай шар байрны орчимд хумс нь тайрагдаж, нисэх чадваргүй болсон начин шонхор шувуу байна” гэсэн иргэний мэдээллийн дагуу Байгаль орчны газрын мэргэжилтэн болон амьтны мэргэжлийн байгууллагын ажилтан нар газар дээр нь очжээ.

Начин шонхрыг мал эмнэлгийн байгууллагад хүргэж үзлэгт хамруулахад ямар нэгэн халдварт өвчин байхгүй боловч хумсаа тайруулснаас болоод өөрөөрөө хоол тэжээлээ олж амьдрах чадваргүй болсон тухай эмнэлгээс дүгнэсэн байна.

Тиймээс зориулалтын байранд сар гаруй тэжээн тэнхрүүлэх асуудлыг мэргэжлийн байгууллага хариуцан ажилласны үр дүнд начин шонхор өөрөө идэш тэжээлээ олж идэх чадвартай болсон гэж амьтны мэргэжлийн байгууллагаас үзэн Байгаль орчны газар, “Агнуур судлалын нийгэмлэг” ТББ-ын мэргэжилтнүүд тусгай хамгаалалтай газар нутаг болох Богд хан ууланд энэ сарын 10-ны өдөр тавилаа.

Сүүлийн гурван сарын хугацаанд Байгаль орчны газраас  гурван шонхор, нэг бүргэдийг эмчлэн, байгальд буцаан тавьсан бөгөөд намрын улиралд энэ төрлийн зөрчил ихээр гарах болжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment