
Өнөөдрийн засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх салбарын сайд нарт ажилдаа шуурхай орох үүрэг даалгавар өгсөн. Үүний дагуу хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж яг одоо ЦЕГ-ын удирдлагуудыг дуудаж уулзан үүрэг даалгавар өгч байна. Мөн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзан ажлаа эхэлсэн байна.



