
"Иргэн бүр эрсдэлгүй орчин" байгаль орчны хяналтын сарын аяны хүрээнд ХУД дэх Мэргэжлийн хяналтын хэсгийн улсын ахлах байцаагчид хамтран шөнийн эргүүл хийжээ. Шалгалтаар тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан “Бат-Адар” ХХК нь хайрга шигшиж байсан зөрчлийг илрүүлсэн байна.
Тус компанийн үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу шалгаж үйл ажиллагааг нь зогсоожээ. Хяналт шалгалт үргэлжилж байна.



