8o
Улаанбаатар хот
mobile menu

Залуучуудын ДАШТ-ээс Л.Энхрийлэн мөнгөн медаль хүртлээ

2017-10-20 14:37:05

Хорват Улсын Загреб хотноо зохион байгуулагдаж буй жүдо бөхийн 2017 оны залуучуудын ДАШТ гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр манай дөрвөн бөх зодоглосноос эмэгтэйчүүдийн 57кг-д ОУХМ Л.Энхрийлэн мөнгөн медаль хүртжээ.

Тэрбээр Колумб, Унгар, Австрийн бөхчүүдийг дараалан ялж хэсгийн аваргын төлөө барилдахаар шалгарсан. Улмаар хэсгийн аваргын төлөөх барилдаанд Казахстаны Карчаева Аидаг цэвэр, хагас шигшээд Хорватын Тихее Тополовецийг нэмэлт цагт торгуулиар ялжээ. Тэрбээр аваргын төлөө Японы Фүнокүва Харүкатай барилдаж, цэвэр ялагдсанаар мөнгөн медалийн болзол хангасан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment