8o
Улаанбаатар хот
mobile menu

177480 өрхөд 65.9 сая толгой мал өвөлжиж, хаваржина

2017-10-20 12:30:59

Гантай болон гандуу аймаг, сумын нутаг дэвсгэрт өвс хадлан бэлтгэх боломжгүй болсон, аюулгүйн нөөцөд өвс, тэжээл бэлтгэх санхүүгийн бэрхшээл гарсан, мал сүрэг тарга хүчээ дутуу авсан, улаан буудай, тэжээлийн таримал ургамлын ургац буурсан, малын усан хангамж дутагдсан, үлийн цагаан оготно, царцаа ихэссэн, өөрийн болон зэргэлдээ аймаг, сумдад отор нүүдэл хийх зэрэгт хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна.

Нийт мал сүргийн 60 орчим хувь нь дундаас доош тарга хүч авсан нь зуны ихэнх хугацаанд гантай, гандуу байсантай холбоотой юм.

2017-2018 онд урьдчилсан байдлаар 1629 багийн 177480 өрхөд 65.9 сая толгой мал өвөлжиж, хаваржихаар байна.

Засгийн газрын 186 дугаар тогтоолоор аймаг, сумын аюулгүйн нөөцөд 30.8 мянган тонн өвс, 11.7 мянган тонн тэжээл бэлтгэхээс одоогийн байдлаар 12.4 мянган тонн өвс буюу 40.2 хувьтай, 2.5 мянган тонн тэжээл буюу 21.1 хувьтай бэлтгэжээ.

Малчдын түвшинд 712.3 мянган тонн өвс, 816.0 тонн сүрэл, 6266.4 тонн ногоон тэжээл, 6528.3 тонн үйлдвэрийн тэжээл, 28.5 мянган тн гар тэжээл, 289.8 тонн дарш, 37.3 мянган тонн давс, хужир бэлтгэж, бэлтгэл ажил 57.9 хувьтай байгаа аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
мммм
аймаг сумдууд бусдыгаа ад үзэх, оторчдыг хөөх, хавчих, элдэв юм нэхэх, мал адууг хулгайлах, буснуулах зэрэг үзэгдэл гарч эхэлж байна. энд яам чиглэл өгч, аймгууд түүнийг хэрэгжүүлэх ажлыг албан болгом
2017/10/20 202.9.40.181
ттттттт
Засгийн газрын анхны бөгөөд өргөтгөсөн хурлаар мал оторлолт, өвс тэжээлийн эдспорт, өвс тэжээлийн үнэ, аймгуудын засаг дарга нарын идэвх санаачилгын талаар уг нь арай илүү сонсох хэрэгтэй байлаа
2017/10/20 202.9.40.181
дш
Отрын бүс нутагт хаана, ямар аймгууд, хэдэн мал хүлээн авах талаар Засгийн газар чиглэл гаргасан уу
2017/10/20 202.9.40.181