Энэ сарын 18-ны өдөр Монгол Улсын иргэн АНУ-ын Мэрилэнд мужид ажлын байрандаа буудуулж амиа алдсан хэрэг гарсан. Тодруулбал, халдлагын үеэр гэр бүлийн хамт 2005 оноос эхлэн АНУ-д эхнэр гурван хүүхэдтэйгээ амьдардаг байсан монгол иргэн 53 настай Т.Баярсайхан өртөж нас баржээ.
Амиа алдсан монгол иргэний амьдрал, ар гэрийнхнийх нь талаар NBC телевиз мэдээлсэн байна. Т.Баярсайхан гэр бүлийн хамт Виржиния мужийн Арлингтон хотод амьдардаг байжээ. Охин нь АНУ-д хамт амьдардаг бол хоёр хүү нь эх орондоо аж төрдөг тухай "NBC" мэдээлсэн байна.