Хойд эцэгтээ хүчиндүүлсэн гэх таван настай охиноос Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн шаардлагатай шинжилгээг авч байгаа билээ. Шинжилгээний хариу өнөөдөр гарах юм байна. Гэхдээ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс шинжилгээний хариуг олон нийтэд мэдээлэхгүй аж. Тэд хариуг хэргийг мөрдөж буй байцаагч руу шилжүүлэх юм байна.. Харин мөрдөн байцаагч хэргийг прокурорт шилжүүлсний дараа олон нийтэд ил болох эсэхийг шийдэх юм байна. Одоо охин ЭХЭМҮТ-д хэвтэн эмчилгээ хийлгэж байгаа аж.
Таван настай охины шинжилгээний хариу өнөөдөр гарна
2017-10-20 11:54:00