Барилга хот байгуулалтын сайд, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ нь Баянзүрх дүүргийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэгчээр ажиллаж байхдаа нотлох баримтыг устгаж байгаад ажлаасаа халагдаж, цолоо хураалгаж байсан баримт олон нийтэд ил болов. Түүнийг ноцтой зөрчил гаргасан хэмээн тухайн үеийн цагдаагийн дарга Д.Сандаг-Очир ажлаас нь халж байжээ.
Тэрбээр 1994 онд Дархан хотын Анагаах ухааны дунд сургуулийг бага эмч мэргэжлээр, 2003 онд Цагдаагийн академийг эрх зүйч мэргэжлээр тус тус дүүргэсэн. 2003- 2006 онд Баянзүрх дүүрэгт нотариатчин, дүүргийн цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн албыг хашиж байсайн бөгөөд ийнхүү баримт нотолгоо устгаснаар ажлаасаа халагдаж байсан аж. Энэ тухайгаа З.Баянсэлэнгэ "Найздаа туслах гэж яваад алдсан" хэмээн тайлбарлаж байсан удаатай.