Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дараах 4 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Тодруулбал, төсвийн тодотгол, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай, Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 05 дугаар дүгнэлт зэрэг асуудлыг хэлэлцэх юм байна.