Монгол Улсын өрийг 3 сая хүнд хуваавал нэг хүнд 21 сая төгрөгийн өр ногдохоор байна
УИХ-ын чуулган хоёр өдөр хуралдаж, Засгийн газрын 15 гишүүнийг томиллоо. Засгийн Газрын гишүүд томилогдсонтой холбоотойгоор Ерөнхий сайд өчигдөр УИХ-ын чуулганы танхимд үг хэллээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ:
Та бүхэн хариуцсан ажилдаа эзэн болж, хариуцлагатай шийдэмгий шуурхай ажиллана гэдэгт итгэл төгс байна. Та бидний хийх ажил, хүндхэн сорилт ирж байна. Улс орны эдийн засгийн төсөв, санхүүгийн байдал хүнд байна. Бодит байдлыг ард түмэндээ үнэнээр нь хэлж байх болно. Монголчууд бид 62 их наяд төгрөгийн өр зээлтэй. Үүнийг 3 сая хүн амд хуваавал нэг хүнд 21 сая төгрөгийн өр ногдохоор байна. Тун удахгүй өр төлөх үүрэг Засгийн газрын өмнө тулгарч байна.
Хууль дээдлэн, өндөр ёс суртахуунтай ажиллахыг шаардана. Манай Засгийн газар авлига, хээл хахуультай тэмцэнэ. Ард түмэн ч үүнд нэхэл хатуу байгаа. Эдийн засгаа олон тулгуурт болгох нөхцөл тавина.
Эдийн засгаа сэргээн хөгжүүлэхэд иргэн бүрийн оролцоо чухал байна. Хувийн хэвшлийнхэнтэйгээ гар нийлж ажиллана. “Хүүхэд бүр цэцэрлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Бид энэ бүхнийг бүх талаас нь судлан үзэж, ажиллана. Манай Засгийн газрын эрхэм үүрэг Монгол төр, Монгол хүн байх болно. Мөнх тэнгэр мандан бадраг хэмээлээ.