Tнэ амралтын өдөр Тайвань улсад Ерөнхийлөгч болон парламентийн сонгууль зохион байгуулагдсан тухай “CNN” агентлаг мэдээллээ. Тус улсын Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлснээр “Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд “Ардчилсан дэвшилт” намын дарга Цай Ингвен ялалт байгуулсан” гэв.
Тэрбээр Тайванийг БНХАУ-ын хараа хяналтаас чөлөөлж, тусгаар улс болгохын тулд томоохон кампанит ажил хийхээ сонгуулийн үеэр мэдэгджээ. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд гурван нэр дэвшигч нэр дэвшсэн бөгөөд Цай Ингвен 40 дээш хувийн санал авчээ. 59 настай Цай Ингвен ийнхүү тус улсын анхны эмэгтэй төрийн тэргүүн болж байна.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард БНХАУ-ын дарга Си Зиньпин болон Тайванийн Ерөнхийлөгч Ма Инзю нар Сингапур улсад уулзсан билээ. 1949 оноос хойш хоёр улсын удирдлагууд анх удаагаа уулзаж буй бөгөөд энэхүү уулзалтаар Си дарга Тайванийг, Хятадын нэг хэсэг хэмээн мэдэгдсэн юм.