8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлууд

2017-10-20 08:23:16

08:30 цагт: Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ЕБС-ийн багш нараар дамжуулан сурагчдад хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах, хог хаягдлын талаар экологийн боловсрол олгох сургалт болно. Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төдийн хурлын их танхимд

09:30 цагт: Бишрэлт зочид буудалд Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үндэсний хэмжээний уулзалт болно.

11:00 цагт: Засгийн газрын 2-р дугаар байр, Үндэсний хөгжлийн газрын 3 давхрын хурлын танхимд "Хөгжлийн бодлого төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн сан"-гийн нээлт үйл ажиллагаа болно.

11:00 цагт:  "Залуусаа нэмье" өдөрлөг МЗХ-ны гадна талбайд болно. Энэ үеэр залуучуудын боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн байдлын талаар албаны хүмүүс мэдээлэл өгнө.

11:00 цагт: Уул уурхайн үйл ажиллагаа олон газар явуулж байгаагаас үүдэн малын бэлчээр сүйдэж, байгаль орчинд сөргөөр нөлөөлж буй талаар Дорноговь аймгийн Баянжаргалант сумын малчид, ард иргэ Live conference center төвд  мэдээлэл хийнэ.

14:00 цагт: Өвөр Монголын сайхан сэтгэлт хүмүүс “Эрдэм” асрамжийн төвийн хүүхдүүдэд зориулан 18 сая төгрөг гардуулах ёслолын ажиллагаа  "Эрдэм" төвийн байранд (СХД-ийн 21-р хороололд) болно.

14:00 цагт: Аудитын компанийн удирдлагуудын "Сайн засаглалын дэлхийн туршлага, Аудитын чанарын хяналтыг хэрэгжүүлэх нь" сэдэвт форум Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн байранд /Баруун 4 замаас Бөмбөгөр худалдааны төв рүү өгсөх замд/ болно.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл