8o
Улаанбаатар хот
mobile menu

Ж.Бат-Эрдэнэ: Хэд хэдэн сайдуудаас бүрдсэн ажлын хэсэг гаргана

2017-10-19 17:46:00

УИХ-ын чуулганаар Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж байгаа билээ.  Яг одоо Зам, тээврийн хөгжлийн сайдад нэр дэвшигч Ж.Бат-Эрдэнээс гишүүд асуулт асууж, санал хэлж байна. Тухайлбал,  

-УИХ-ын гишүүн Н.Учрал: Гашуунсухайтын зам дээр ажиллаж буй 7,000 жолоочийн нөхцөл байдал хүнд байна. Үүнийг шийдвэрлэж өгөх шаардлагатай байна. Таны байр суурь ямар байна вэ?

-Нэр дэвшигч Ж.Бат-Эрдэнэ: Гашуунсухайтын тээврийн асуудал чухал. Бид тээврийн зохицуулалтыг зайлшгүй хийх ёстой. Энэ тээвэрлэлтийг Монгол Улсын жолооч нар, тээврийн байгууллагууд хийдэг зохицуулалт руу орох, тав тухтай аюулгүй байдлыг хангадаг болох ёстой гэж үзэж байна. Хэд хэдэн сайдуудаас бүрдсэн ажлын хэсэг гаргаж, очиж үзээд дүгнэлт гаргана гэсэн бодолтой байгаа. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл