8o
Улаанбаатар хот
mobile menu

ГХЯ: АНУ-д амиа алдсан монгол иргэний ар гэрийнхэнтэй нь холбогдсон

2017-10-20 09:23:00

АНУ-ын Мэрилэнд мужид 2017 оны аравдугаар сарын 18-ны өдөр буюу өчигдөр АНУ-ын иргэн хамт ажиллаж байсан таван хүнийг буудаж, гурав нь амиа алдсан хэрэг гарсан. Олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр амиа алдсан иргэдийн дунд монгол иргэн байсан гэсэн мэдээллийн дагуу Гадаад харилцааны яамнаас холбогдох арга хэмжээ авч, ар гэртэй нь холбоо тогтоосон байна.

Гадаад харилцааны яамнаас амиа алдсан иргэний ар гэрийн хүсэлтийг хүндэтгэн дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гээд Вашингтон дахь ЭСЯ-аараа дамжуулан талийгаачийн ар гэрт шаардлагатай тусламж дэмжлэгийг үзүүлэх болно хэмээн мэдээллээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
aimar
2017/10/19 169.50.62.88