8o
Улаанбаатар хот
mobile menu

Гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хамтран зохион байгуулав

2017-10-19 14:39:15

НОБГ-ын Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэс нь Дэлхий Зөн Багануур ОНХХ-тэй 2016-2017 онд хамтран ажиллах төлөвлөгөөг батлуулан ажиллаж байна.

Энэ хүрээнд, галын аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ, өдөрлөг, “Өсвөрийн аврагч бүлэг”-ийн гишүүдийг сургаж дадлагажуулах сургалт, уралдаан тэмцээн зэрэг нийт 12 ажлыг хамтран зохион байгууллаа. Гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд нийт 791 хүүхэд, 2100 иргэн хамрагдсан байна.

Дэлхий Зөн Багануур ОНХХ-ээс аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр  иргэдэд тараах сурталчилгааны гарын авлага, материалд зориулан нийт 14,8 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүллээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment