8o
Улаанбаатар хот
mobile menu

Мансууруулах өвс тээвэрлэж явсан этгээдүүдийг илрүүлжээ

2017-10-19 12:16:00

Улаанбаатар хотын хэмжээнд энэ сарын 18-ны өдрийн 05:00 цагаас 10-р сарын 19-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас нийт 1853 дуудлага мэдээлэл ирсэн байна. Үүнээс гэмт хэргийн 194, зөрчлийн 1324, согтуугийн 78, зам тээврийн ослын 335 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 3-р багийн нутаг дэвсгэр хяналтын постонд үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчид Баянзүрх дүүргийн 26 хороонд суух 24 настай эрэгтэй А-ийн Тоёота-Приус маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгажээ. Ингэхэд Хан-Уул дүүргийн 11 хороонд суух 24 настай эрэгтэй Б, Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд суух 25 настай эрэгтэй Б нар нь хар өнгийн 2, цагаан өнгийн 1 уутанд “Канабис” төрлийн олсны ургамал байж болох 2кг 905гр хатаасан ургамал тээвэрлэж явсныг илрүүлэн шалгаж байна.

Мөн Баянзүрх дүүргийн гуравдугаар хороо, ”10-р байрны орчим 10-р сарын 18-ны 23:30 цагийн орчим “Цохилт” нэгдсэн арга хэмжээний хүрээнд явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагчид сэжиг бүхий хоёр хүнийг шалгасан байна. Улмаар Баянзүрх дүүргийн 23-р хороонд суух 18 настай эрэгтэй Б, 18 настай эрэгтэй Г нар өвс татаж, тээвэрлэж явсныг илрүүлэн Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment