8o
Улаанбаатар хот
mobile menu

Томуугийн эсрэг вакцинжуулалт үргэлжилж байна

2017-10-19 11:39:32

Томуугийн эсрэг вакцинжуулалтын арав хоногийн аян энэ сарын 16-26-ны хооронд үргэлжилнэ. Аяны хүрээнд аль ч төрлийн вакцинаасаа хоцорсон хүүхдүүдийг дархлаажуулалтад нөхөн хамруулах юм байна.  Мөн жирэмсэн эмэгтэйчүүд томуугийн вакцин хийлгэснээр олон давуу талтай бөгөөд ямар нэгэн сөрөг нөлөөгүй. Жирэмсэн үед томуугийн вакцин хийлгэх нь зулбалтын эрсдэлд ямар ч хамаарал байхгүйг эрдэмтэд нотолсон аж. Жирэмсэн байх үедээ томуугийн эсрэг вакцин хийлгээгүй эхээс төрсөн нярай томуугаар өвчлөмтгий байсан нь дархлаа тогтож амжаагүй байсантай холбоотой бөгөөд шинэ төрсөн нярайд дор хаяж зургаан сарын туршид уг вакциныг хийх боломжгүй юм. Иймд томуугийн халдвар авсан нярай нь насанд хүрсэн хүнтэй харьцуулахад хүндрэл үүсэх, нас барах эрсдэл өндөр аж. 

Энэ жил нийт 175 мянган тун вакцин буцалтгүй тусламжаар ирэх бөгөөд үүнээс эхний 50 мянган хүн тун томуугийн эсрэг вакциныг АНУ-ын Протейн сайнс корпорациас хүлээн авсан. Вакциныг энэ сарын 13-наас орон нутаг болон нийслэлд тарааж эхлээд байна. Ирэх долоо хоногт буюу энэ сарын 23-наас бага насны хүүхдийн вакциныг хуваарийн дагуу тараах юм байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment