8o
Улаанбаатар хот
mobile menu

АНХААР: Нойтон цас орж, сэрүүснэ

2017-10-19 11:05:44

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ:

20-нд нутгийн баруун хэсгээр, 21-нд нутгийн төв хэсгээр хур тунадас, нойтон цас орж, сэрүүснэ.

2017 оны 10 дугаар сарын 20-ноос 10 дугаар сарын 24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

20-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, 21-нд төвийн аймгуудын нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж, явган шуурга шуурна. Салхи 20-нд Алтайн салбар уулсаар, 21-нд зарим газраар, 22-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр ширүүснэ. 20-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар өдөртөө дулаарна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment