8o
Улаанбаатар хот
mobile menu

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулганы тов гарлаа

2017-10-19 10:26:43

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, БОАЖЯ, ЭМЯ, Эрчим хүчний яам, Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран энэ сарын 23-ны өдөр зохион байгуулах гэж байгаа юм байна.  Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах Монгол Улсын иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хангах асуудлын хүрээнд нийслэлийн болон хүн ам ихээр төвлөрсөн төв суурин газруудын агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагааг идэвхжүүлж, үр дүнг дээшлүүлэх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, төрөөс хэрэгжүүлбэл зохих богино, дунд, урт хугацааны бодлого, үйл ажиллагааг олон нийтийн оролцоотойгоор тодорхойлох, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан иргэдийн “Амьдрах орчны аюулгүй байдал”-ыг хангах чиглэлд хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний саналыг боловсруулж, шийдвэрлүүлэхэд энэхүү чуулганы зорилго орших аж.

Уг үндэсний чуулганд төрийн захиргааны байгууллага, мэргэжлийн холбоод, ТББ, агаарын бохирдлыг буруулах чиглэлд ажилладаг эрдэмтэн, судлаачид, утаа гаргадаггүй халаалтын систем үйлдвэрлэгч буюу нийлүүлэгчид, банк санхүүгийн байгууллагын төлөөлөл оролцоно.

Үндэсний чуулганы өмнө Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд 3 удаа салбар хуралдаан, хэлэлцүүлэг болох юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment