8o
Улаанбаатар хот
mobile menu

Коммунист намын их хуралд Си Зиньпиний хэлсэн онцлох ишлэл

2017-10-19 09:55:00


Өчигдөрөөс БНХАУ-ын Коммунист намын 19 дүгээр их хурал Бээжин хотод эхэлсэн. Тус хурал таван жил тутамд нэг болдог бөгөөд БНХАУ ирээдүйн таван жилийн эдийн засаг, нийгэм, улстөрийн төлөвлөгөөгөө батладаг билээ. Коммунист намын их хурлыг нээж БНХАУ-ын Ерөнхийлөгч, Коммунист намын дарга Си Зиньпин гурван цагийн турш үг хэлсэн байна. Тус хуралд  2700 орчим их хурлын гишүүд оролцож байна. Түүний илтгэлээс онцлох ишлэлийг бэлтгэн хүргэж байна. 

  1.  БНХАУ 2050 он гэхэд социалист нийгмийг улам бүр боловсронгуй болгох хоёр үе шаттай төлөвлөгөөг Коммунист намын гишүүдтэй зөвлөлдөж баталлаа.
  2.   Хятадын өнөө цагийн эрин үе дэх улстөрийн нягт нямбай байр суурь, эдийн засгийн үсрэнгүй хөгжил, ядуусын тоог үе шаттай бууруулах, гадаад ертөнц дэх байр сууриа бэхжүүлж, худалдаа наймааны шинэ үеийг авч ирэх төлөвлөгөө юм.
  3.  Сентатизм буюу хагалан бутаргах, салан тусгаарлах үзлийг зогсооно 
  4.  Сентатизмд өртөж болзошгүй Шинжаан Уйгур, Төвд, Хонконг, Тайвань зэрэг мужуудад энх тайвныг нямбай тогтоож, цаашид эдийн засаг, хөгжил, боловсролын түвшинг дээшлүүлэхэд анхаарна.
  5.  БНХАУ-ын Коммунист нам болон улс орон оршин тогтнох гол бүтэц нь цэвэр ариун улстөрийн хүчин. 
  6.  Үүнийг дотроос нь ялзруулан, хатааж, устгах аюул бүхий авилга хээл хахуулийн хар хүчийг даран сөнөөж, авлига, шударга бус явдлын эсрэг БНХАУ-ын иргэн бүр нэн тууштай тэмцэх нь чухал.
  7.  Манай улс сүүлийн 5 жилийн хугацаанд авилгын хэрэг үйлдсэн нь тогтоогдсон нэг сая орчим төрийн алба хаагчийг илрүүлэн, шийтгэсэн.
  8.  2012 оноос хойш өнөөдрийг хүртэл 60 сая иргэнийг ядуурлаас гаргасан бол 2035 он гэхэд дахин 50 сая иргэний амьжиргааны түвшин дээшлэхэд анхаарах.
  9. Торгоны зам, Европ-Азийг холбосон төмөр замын дэд бүтцийн нэвтрэх, тээвэрлэх шугамыг боловсронгуй болгож, хоёр тивийн эдийн засгийн амин хэлхээг бий болгох.
  10.   Нэг зам-Нэг бүс төслийн ажлыг ирэх жилүүдэд эрчимжүүлэх үүднээс дэд бүтцээ шинэчлэн сайжруулах шаардлага тулгарч байна. 
  11.   Мужуудын оршин суугчдын орлогын хэмжээ харилцангүй адилгүй байна. Тиймээс ажил олголттой холбоотой эдийн засгийн тодорхойгүй байдлыг арилгахыг зорьж байна. 
  12.   Давхаргынхны эдийн засгийг дэмжин, тэдний нийгэмд эзлэх хувийг өсгөн 2050 он гэхэд хятадуудын ихэнхи хувийг дундад давхаргынхан бүрдүүлдэг байхад чиглэн ажиллана. 
  13.  ДНБ 54 их наяд юаниас 80 их наяд юань болтлоо өсч, 60 сая хүнийг ядруулаас гаргалаа.
  14.   Бид одоо БНХАУ-ын хөгжлийн түүхийн нэгэн шинэ замд орж байна.
  15.  Өнгөрснөөсөө суралцан, шинэ эриний шинэ Хятад болон хөгжиж, илүү инновацилагдсан, дэд бүтцээ шинэчлэн, хөгжлийн шинэ эринд хүрэх замналд орох цаг нэгэнт иржээ.
  16.   Манай улсын тогтоосон социалист ардчилсан тогтолцоо нь хятадын ард түмний эрх ашгийг хамгаалахад хамгийн үр нөлөөтэй, ухаалаг систем болсон. 
  17.    Энэ тогтолцооны хамгийн чухал нь ард түмэн ажил хэргээ өөрсдөө хэлэлцэн шийдэх боломж байдагт оршдог.
  18.    Мөн зөвлөлдөх ардчилал нь намын удирдлагын түвшинд эерэгээр нөлөөлөх хамгийн чухал зам юм.
  19.   Эдийн засгийн голлох асуудал болсон ажилгүйдлийн түвшинг бууруулах. Үүний тулд их, дээд сургууль шинээр төгсөгчдийн ажлын байрыг нэмэгдүүлэх шаардлага тулгарч байна.
  20.  Улс төрийн хувьд барууны бусад улсын улс төрийн соёл, арга барилыг хуулбарлахыг буруушаан, Хятад улс соёл, газар нутаг, хүн ам зүйдээ тохирсон өөрийн улс төрийн соёлыг бэхжүүлэх ёстой. 
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Баруу боон бусас орноос хуулбаргүй харин өөрийн улс үндэстэнд тохирсонг улс төрийг бий болгоно гэжээ. Манай хэдэн усан толгойтууд шууд л хуулж байгаа да
2017/10/19 66.181.176.123
  • Recent
  • Most Read
  • Most Comment