8o
Улаанбаатар хот
mobile menu

Хадгалах хугацаа нь дууссан бүтээгдэхүүний хаяг шошгыг өөрчилж наасан зөрчил илэрчээ

2017-10-19 09:34:14

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хүнсний чанар аюулгүй байдлын улсын байцаагчид  Казахстан улсын хөрөнгө оруулалттай Скиф Сак ХХК-ны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Тус компани нь Казахстан улсын “Рахат” үйлдвэрийн албан ёсны дистрифьютерээр 2014 оноос хойш ажиллаж 200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн импортлон ажилладаг байна.

Шалгалтаар дараах зөрчил дутагдлууд илэрчээ. Үүнд:

  • Худалдааны агуулахын стандарт шаардлагад нийцээгүй байрыг агуулахын хэлбэрээр ашиглаж, бүтээгдэхүүний хадгалалтын горимыг зөрчсөн
  • Чихэр шоколад, вафли, зефир зэрэг хугацаа дууссан бүтээгдэхүүнийг хугацаа дуусаагүй бүтээгдэхүүнтэй хольж хадгалсан,
  • Буцаалтын хэсэг гаргаж, тусгаарлаж, хаягжуулж тэмдэглэгээ тавиагүй.
  • Хадгалах хугацаа нь дууссан бүтээгдэхүүний хаяг шошгыг өөрчилж гадна хайрцаг дээрх нэмэлт шошгын хугацааг засаж наасан
  • Хугацаа дууссан 1 кг-аар савласан чихрийг задалж 500 гр-аар савлаж дахин шошго нааж бэлдсэн.
  • Нэмэлт шошго наахдаа дардас, огноо дарагч, тусгаарлагч ашигласан
  • Нойлын зориулалттай өрөөнд нэмэлт стикер, шилэн гялгар уут, сав баглаа боодлоо хадгалсан зэрэг зөрчил дутагдлууд илэрсэн байна.

Иймд хэрэглэгчид бүтээгдэхүүн сонгож авахдаа хаяг шошго хугацааг сайтар үзэж авч байхыг мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвлөлөө.

Эх сурвалж: НМХГ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment