8o
Улаанбаатар хот
mobile menu

Засгийн газрын НАЙМАН сайдыг томиллоо

2017-10-19 09:14:39

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2017.10.18/ хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын найман гишүүнийг томиллоо.Өнөөдөр үргэлжүүлэн УИХ-ын чуулган хуралдаж, үлдсэн сайдуудыг томилно. Өчигдөр дараахь сайдуудыг томилсон. Тодруулбал,

  1. Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Намсрайн Цэрэнбатыг томиллоо. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 68 гишүүний 60 нь буюу 88.2 хувь нь дэмжлээ. 
  2. Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар Нямаагийн Энхболдыг 69 гишүүний 58 нь буюу 84.1 хувь нь дэмжлээ.
  3. Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайдаар Дамдины Цогтбаатарыг 69 гишүүний 63 нь буюу 91.3 хувийн саналаар томиллоо.
  4. Засгийн газрын гишүүн, Сангийн сайдаар Чимэдийн Хүрэлбаатарыг томиллоо. Түүнийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 69 гишүүний 89.9 хувь нь дэмжлээ. 
  5. Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Цэндийн Нямдоржийг 69 гишүүний 62 нь буюу 89.9 хувь нь дэмжснээр томиллоо.
  6. Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Содномын Чинзоригийг томиллоо.
  7. Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдаар Өлзийсайханы Энхтүвшинг томиллоо. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 69 гишүүний  58 нь буюу  84.1 хувь нь дэмжив.
  8. Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар Гомбожавын Занданшатарыг томиллоо.

Харин өнөөдөр үлдсэн 7 гишүүнийг томилсноор Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын танхим бүрдэх юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
төрөө
одоо ажлаа хийх хариуцлагатай цаг ирлэээ
2017/10/19 185.38.14.215
Идэрзориг
Хүрэлбаатар сайн санхүүч. Ажлаа тууштай хийдэг: Зөв сонголт болсон.
2017/10/19 139.59.237.194
Үүлэнбор
Цэрэнбат. Залуу хүн байгаль орчинд байхад гэмгүй дээ.
2017/10/19 139.59.88.163
Шагдар
Гарах ёстой хүмүүс нь гарсан. Зөв гэж бодож л гишүүд гаргасан.Одоо хийх ёстой юумаа гүйцэтгэвэл эх орон цэцэглэх гээд байна.
2017/10/19 139.59.88.230
Baasanhuu
Сүүлийн 25 жилд бүрдээгүй хүчирхэг Засгийн Газар Монгол Улсын 30 дах Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн удирдлага дор бүрдлээ.
2017/10/19 122.201.20.156
Амжилт хүсье.
Амжилт хүсье.Энхтүвшин болий .. Ажлын садаа болох вий дээ.
2017/10/19 202.179.31.90
  • Recent
  • Most Read
  • Most Comment