8o
Улаанбаатар хот
mobile menu

Баянзүрхийн ИТХ-ын хууль бус үйл ажиллагааны талаар мэдээлнэ

2017-10-19 09:13:01

8:30-18:00 цагт: "ХАДГАЛАМЖ, ЗЭЭЛИЙН ХОРШООНЫ ХӨГЖЛИЙН ЧУУЛГАН" "Хөгжлийн төлөө нэгдэцгээе!" уриан дор  "Корпорэйт" зочид буудлын "Конвеншн" төвийн "Эвент холл" танхимд болно.

 


09:00 цагт: Эрүүл мэндийн хөгжлийн төвд "Эмнэлгийн техник - Хэмжил зүй" сэдэвт Үндэсний зөвлөгөөнийг Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Стандарт, хэмжил зүйн газар хамтран зохион байгуулна.


 11.00 цагт: Зууны мэдээ сонины үндэсний мэдээллийн төвд Бахай шашныг үндэслэгч Бахауллагийн мэндэлсний 200 жилийн ойг тэмдэглэн өнгөрөөхтэй холбоотойгоор Монголын Бахайчуудын үндэсний оюун санааны чуулгаас хэвлэлийн хурал зарлаж байна.


11:30 цагт: Нийслэлийн хэвлэлийн төвд НХГБХГ-аас Хөгжлийн Харандаа ЭКСПО 2017 хүүхэд гэр бүлд зориулсан үйл ажиллагааны талаар хэвлэлийн бага хурал зохион байгуулна.


12.00 цагт: МҮЭ-ийн холбооноос хэвлэлийн хурал зарлаж байна. Цаг үеийн асуудал болоод МҮЭХ-ны талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгдэж буй өмч хөрөнгө, санхүүтэй холбоотой асуудлаар албан ёсоор тайлбар хийнэ.


12.00 цагт: “Өдрийн сонин”-ы Асуух эрхийн танхимд Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал хоёр тамгатай үйл ажиллагаа явуулж, хууль зөрчиж байгаа талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.


14.00 цагт: Мишээл экспо төвд  “АРЬС, ШИР, НООС, НООЛУУРАН БҮТЭЭГДЭХҮҮН-2017” үзэсгэлэн худалдааны нээлт болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment