8o
Улаанбаатар хот
mobile menu

ОБЕГ зах зээлийн үнээс өндөр үнээр бараа бүтээгдэхүүн худалдаж авчээ

2017-10-19 08:33:00

АТГ Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Онцгой байдлын газрын 2015, 2016, 2017 онд авлигын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажилд шалгалт хийсэн байна. Онцгой байдлын салбарын хувьд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраар хянуулалгүйгээр томилдог, ашиг сонирхлын зөрчил үүссэн тухай мэдэгдэл, тайлбарыг гаргадаггүй, хуульд болон ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлага хангаагүй иргэнийг албан тушаалд томилдог, иргэдээс ирүүлж буй өргөдөл, гомдол, мэдээллийн шийдвэрлэлт хангалтгүй, байгууллагын дотоодод хяналт шалгалтын үйл ажиллагаа хангалтгүй зэрэг нийтлэг зөрчил, дутагдал зөрчил илрүүлсэн байна.

Ажлын хэсэг Онцгой байдлын ерөнхий газрын 2015, 2016, 2017 оны төрийн нууцад хамаарахаас бусад тендерийн материал, үнэлгээний хорооны бичиг баримт, хуралдааны тэмдэглэл, Сангийн яамнаас ирүүлсэн албан бичгийг судлан танилцахад холбогдох албан тушаалтнууд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хэрэгжүүлдэггүй, хууль, дүрэм журмаар тогтоосон хэм хэмжээг илтэд зөрчдөг, шууд гэрээ байгуулдаг, худалдан авах бараа, ажил, үйлчилгээг батлагдсан төсөвт багтаан зөв төлөвлөгөөгүй, үр ашигтай зохион байгуулаагүй,хууль болон тендерийн баримт бичигт заасан шаардлага хангахгүй этгээдийг гүйцэтгэгчээр шалгаруулдаг,зах зээлийн үнээс өндөр үнээр бараа, бүтээгдэхүүн худалдан авдаг зэрэг нийтлэг зөрчил гаргасныг тогтоосон байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ZOCHIN
АТГ ЯМАРЧ АСУУДАЛД НЬ ХАРИУЦЛАГА ТООЦОЖ ЧАДАХГҮЙ УУЧИЛААРАЙ ГЭЕ, ГОЛ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ НЬ ХУРАНДАА Т.БАТСАЙХАН ГЭХДЭЭ Л ТА НАР ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ ДАХИН УУЧИЛААРАЙ.
2017/10/20 66.181.184.180
  • Recent
  • Most Read
  • Most Comment