
УИХ-ын гишүүдийн 91.3 хувийн саналаар Д.Цогтбаатарыг Гадаад харилцааны сайдаар томиллоо. Санал хураалтад 69 гишүүн оролцсоноос 63 нь дэмжлээ. Томилгоог батлахын өмнө УИХ-ын гишүүн Ж. Мөнхбат: Бяртай засаг, бяртай сайд байна гэдэг бол бодлого нь бяртай байхыг хэлнэ. Д.Цогтбаатар сайдад итгэж байна. Оффшортой холбоотой асуудлаа цэгцлээрэй. Гадаад харилцааны сайд нэр цэвэр байх ёстой шүү хэмээн хэллээ.



