Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж АНУ-д байр худалдан авлаа хэмээн УИХ-ын гишүүн, Монголын Ардчилсан Холбооны Дарга асан С.Билэгсайхан твиттэр хуудаснаа бичсэн байна.
Тэрбээр "ЭБИ НЬЮ ЙОРК-д 2 сая ам.доллараар байр худалдан авлаа" хэмээн жиргэсэн байна.
Мөн тус жиргээг УИХ-ын гишүүн асан Г.Уянга фэйсбүүк хуудсаараа хуваалцаж, “Сонирхуулахад, нэг ийм мэдээ твитерт явж байна, удахгүй нүүж орохоор нь зургийг нь тавих юм гэнэ” гэх тайлбар бичсэн байна. УИХ-ын гишүүн, Монголын Ардчилсан Холбооны Дарга асан С.Билэгсайханы бичсэн мэдээлэл үнэн үү.