8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн 3 нь ЭРЭГТЭЙ гэв

2017-10-17 17:59:01

Хүний эрхийн дэд хороо хуралдаж байна. Хуралдааны үеэр ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж хэд хэдэн ноцтой баримтуудыг дурдлаа. Тэрбээр хуралдааны үеэр Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаархи Хүний эрхийн Үндэсний Комиссын 16 дахь илтгэлийг тавьж, өсвөр насныхны бэлгийн хүчирхийлэлд өртсөн талаар зүрх шимшрүүлсэн мэдээлэл хийв. Ж.Бямбадорж   “Өнгөрсөн онд  2-7 насны 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртжээ. Үүнээс 295 нь эмэгтэй, 3 нь эрэгтэй. Энэ бол зөвхөн цагдаад шалгагдсан хэрэг. Үүнээс 47 хувь нь хэрэгсэхгүй болгосон. Дөрвөн настай хүүхэд хүчиндсэн хэрэг шалгагдаж байна.  1,6 настай хүүхдийг хүчиндсэн хэрэг шүүхийн шатанд явж байна. Хүчирхийлэгчдийн 18 нь төрсөн эцэг байгаа бол 49 хойд эцэг нь байна.
 
Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Хүчирхийлэгч нь голдуу төрөл садан байна. Мөн сургуулийн нөхцөлд охидыг дарамталдаг. Үүнээс үзэхэд үндэсний аюулгүй байдал аюулд хүрлээ. Бага насны хүүхэд төрснөөс болоод амьдралд янз бүрийн асуудал гарч байна. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд нийгмийн амьдралаас ангид байна. Зарим сургууль дээр охидын үзлэг хийж, багш нарт мэдээлэл өгснөөс хүүхэд хохирч байна. Охид амиа хорлож байна. Өсвөр насны охидын асуудал зөвхөн тухайн охидынх  бус нийгмийн асуудал болж байна" хэмээв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл