8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол судлаачид 2000 жилийн настай муммийг олжээ

2017-10-17 17:45:54

Монголын судлаачид Өмнөд Солонгосын археологичдын багтай хамтран 2000 орчим жилийн настай, хятад хувцас өмссөн эрэгтэй хүний муммийг олж илрүүлжээ.

Судлаачид Алтайн нурууны Шивээт хайрхан орчимд хамтарсан судалгаа хийх явцдаа 165-170 см өндөр эрэгтэй хүний булшийг олж илрүүлсэн байна. Энэ хүнийг эртний худалдааны маршрут болох “Торгоны зам”-ын дагуу аялж байсан худалдаачин эсвэл Хятадаас цагаачлан Монголд суурьшсан хүн байж магадгүй гэж судлаачид үзэж байгаа аж. Одоогийн байдлаар Монголын Археологийн судалгааны төвд хадгалагдаж байгаа муммийн хувцсыг энэ сард Өмнөд Солонгост ДНХ-гийн шинжилгээ хийхээр төлөвлөжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл